Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 10.6 -13.5 градус, Өндөр уулын сумдын нутгаар 6.4-11.3 градус дулаан байсан нь Олон Жилийн Дунджийн Орчим байлаа. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 21-31 градус, хамгийн бага температур шөнөдөө 2-11 грудас хүйтэн байв. Сарын эхээр ихэнх нутгаар нэлээд халсан ба сарын сүүлээр нэлээд хүйтэрсэн. Зэрэг, Дарви, Манхан сумдын нутгаар агаарт +30.0 градусыг давж халсан 1-2 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 10-19 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 43-56 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3-12 градус хүйтэн байс. Дуут, Цэцэг суманд хөрсөн дээрээ -12 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 2-18 өдөр ажиглагдсан. Дарви, Зэрэг, Манхан суманд хөрсөн дээрээ +56.0 градус хүрсэн.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 180.1 мм тунадас орсон нь Олон Жилийн Дунджаас Ахиу байлаа. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Жаргалантад 11.8 мм, Мянгад 3.0 мм, Ховд 6.7 мм, Дуутад 17.4 мм, Чандманьд 28.8 мм, Эрдэнэбүрэн 8.1 мм, Манханд 13.8 мм, Мөнххайрханд 12.8 мм, Зэрэгт 11.6 мм, Дөргөнд 3.9 мм, Дарви 14.2 мм, Булганд 9.3 мм, Алтай 13.1 мм, Үенч 12.7 мм, Мөст 9.0 мм, Цэцэгт 3.9 мм тунадас орсон. Хамгийн их хэмжээтэй тунадас Чандмань суманд оржээ. Тунадас ороогүй сум байхгүй. Сарын сүүлийн 10 хоногт Зэрэг, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Манхан, Дарви, Дуут, Эрдэнэбүрэн сумдыг хамарч 0-4 см цас орсон байна. Мөст суманд хамгийн зузаан буюу 4 см цас оржээ
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Зэрэг суманд 24 м/с, Чандмань, Ховд сумдад 21 м/с, Мөнххайрхан суманд 19 м/с, Жаргалант, Мянгад, Мөст сумдад 18 м/с, Цэцэг, Булган сумдад 17 м/с, Манхан суманд 16 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан ба Дарви, Эрдэнэбүрэн, Үенч, Алтай, Дөргөн, Дуут сумдад салхины хурд 10-14 м/с хүрч зөөлөн явган шуургатай байлаа.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-9 см, ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 орчим нь сайн, 70% нь дунд гэсэн үнэлгээтэй байлаа. Сарын эхний болон дунд 10 хоногоос нийт сумдын нутгаар ургамал хатал хагдралт болсон.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү, сүү сааль бэлтгэх, ,мал оторлох ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард нийт нутгаар 180.1 мм хур тунадас орсон. Сарын хамгийн их тунадас дунд 10 хоногт нийт нутгийг хамарч орлоо. Сүүлийн 10 хоногт ихэнх сумдын нутгаар 0-4 см зузаан цас орлоо.
- Агаарын дундаж температур нийт сумдын нутгаар 6.4-13.5 градус дулаан байлаа.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 2-18 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэг суманд 18 өдөр ажиглагдсан. Сарын эхний 10 хоногт дулаан байсан ба сүүлийн 10 хоногт нийт нутгаар нэлээд хүйтэрсэн.
- Бэлчээрийн ургамал нийт сумдад хатаж хагдарч өвлийн тайван байдал шилжиж байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 10 дугаар сарын 1-нд